Relacionar Columnas Мэдлэгийн Тоглоом: Ойлголт ба ХарилцааVersión en línea Ойлголт ба мэдээлэл харилцааны зүй тоглолт por Chimdee Jargal 1 Мэдээлэл дамжуулах суваг 2 Эргэх холбоо 3 Хүлээн авагч 4 Саад 5 Илэрхийлэх 6 Тайлах 7 Орчин нөхцөл 8 Мэдээллийг илгээгч Харилцаа өрнөж буй газар, уур амьсгал. Жишээ нь: Анги танхимд багш сурагчийн харилцааг тодорхойлогч нөхцөл. Ямар нэгэн санаа, мэдээллийг бусдад дамжуулахыг зорьж, харилцааг санаачлан эхлүүлж буй тал. Мэдээллийг үг, дуу хоолой, дохио зангаа, биеийн хэлэмж зэрэгт хөрвүүлж илгээх үйл явц. Илэрхийлсэн мэдээллийг хүргэх арга хэрэгсэл. Жишээ нь: Утсаар ярих, цахим шуудан, уулзалт гэх мэт. Илгээгчийн явуулсан дохио, кодыг уншиж, утга учрыг нь тайлбарлан ойлгох үйл явц. Мэдээллийг өөрийн хувь хүний болон нийгмийн харилцааны онцлогоос хамаарч өөр өөрийнхөөрөө хүлээж авч буй тал. Хэл, соёлын ялгаа, буруу ойлголцол, гадаад орчны шуугиан зэрэг харилцаанд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс. Дамжуулахыг хүссэн мэдээлэл харилцагчид зөв хүрсэн эсэхийг эргээд нягтлах, лавлах үйл явц. 1 Хамтын ажиллагаа 2 Солилцоо 3 Албадлага 4 Зөрчилдөөн 5 Өрсөлдөөн Хүмүүс хоорондоо материаллаг ба материаллаг бус зүйлсийг солилцох үйл явц. Хүмүүс нэгэн ижил зүйлийн төлөө уралдах үйл явц. Хэн нэгнийг хүчээр далайлган ямар нэгэн үйлдэл хийлгэх үйл явц. Талуудын сонирхол, зорилго, эрх ашгийг хөндсөн санал зөрөлдөх үйл явц Нэгэн зорилгод хүрэхийн тулд хамтран ажиллах үйл явц 1 Аман бус - Үгэн бус харилцаа 2 Аман - Үгэн харилцаа 3 Аман - Үгэн бус харилцаа 4 Аман бус - Үгэн харилцаа Энгийн аман харилцаа буюу үг хэрэглэн ярилцах үйл явц. (Жишээ нь: Хүмүүс хоорондоо уулзаад яриа өрнүүлэх, утсаар ярих) Биеийн хэлэмж. (Жишээ нь: Нүүрний хувирал, биеийн байрлал ба хөдөлгөөн, дохио зангаа, харц зэргээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх) Дуу хоолойн өнгө аяс. (Жишээ нь: Үг хэлж байхдаа дууныхаа чанга сулыг тохируулах, өргөлт өгөх, дууны өнгийг өөрчлөх) Бичгийн харилцаа болон дохионы хэл. (Жишээ нь: Захидал, цахим шуудан бичих, хэлгүй хүмүүсийн тусгай дохионы хэл ашиглах) 1 Оргил үе 2 Мэдрэх үе 3 Дараах үе 4 Далд үе 5 Хүлээн авах үе Зөрчилдөөн байгааг хараахан мэдээгүй, анзаараагүй байх үе. Зөрчилдөөний төгсгөл хэсэг буюу үр дүн, шийдэл эсвэл мухардалд хүрэх үе. Зөрчилдөөн хамгийн дээд цэгтээ хүрч, ил тод өрнөх үе. Зөрчилдөөнөөс үүдэж стресс, сэтгэл зовнил бий болох үе Зөрчилдөөн байгааг олж мэдэх, ухамсарлах үе 1 Зайлсхийх 2 Сөргөлдөх 3 Хамтран ажиллах 4 Буулт хийх 5 Харилцан буулт хийх буюу дундын шийдэл Зөрчилдөөний гадуур үлдэхийг хичээх, хэлэлцэн зөвшилцөхийг үл ойшоох, эсвэл огт оролцолгүй төвийг сахисан байр суурь барих хандлага. Зөрчилдөөнөөс аль аль талдаа үр ашигтай, хоёр талын ашиг сонирхлыг дээд зэргээр хангасан хамтын гарцыг хайх хандлага. Талууд харилцан уян хатан хандаж, буулт хийх үйл явц дээр суурилан, харилцан үр ашигтай дундын шийдлийг хэлэлцэн тохиролцох эрмэлзэл. Бусадтай хамтрах хүсэлтэй ч дайчин шаргуу бус. Зөрчилдөөнийг шийдэхийн тулд өөрийн итгэл үнэмшил, байр сууринаасаа ухрах, татгалзах үйлдэл гаргадаг Бусдын санал бодлыг үл ойшоож, зөвхөн өөрийн зорилгыг биелүүлэхийг хичээх. 1 Хүний бүтээсэн зүйлсийн ур хийц, загвар 2 Хүн ямар нэг ур чадварыг төгс эзэмшсэн байдал 3 Бодит байдлыг уран сайхны аргаар дүрслэх хэлбэр 4 Гоо сайхны үүрэг 5 Танин мэдэхүйн үүрэг 6 Бие хүн төлөвшүүлэх үүрэг Урлагийн бүтээлээс сэтгэл хөдөлгөм сайхныг, инээдэмт болон эмгэнэлт байдлыг зүрх сэтгэлээрээ мэдрэх үйл явц Нийгэм, хүний амьдралын нарийн төвөгтэй үйл явдлын талаар мэдээлэл түгээх, цаг үедээ шүүмжлэлтэй хандах, ирээдүйн тухай таамаг дэвшүүлэх үүрэг Урлагаар дамжуулан хүний соёл, мөс чанарыг ойлгож, сайн сайхан руу тэмүүлж, муу муухайг жигших мэдрэмж авах үүрэг. байшин, барилгын загвар • монгол гэрийн ур хийц • хувцасны загвар, өнгөний зохицол уран зохиол, уран барилга хөгжим, бүжиг, кино уран зураг, дүрслэх урлаг алтан гартай эмч мэтгэлцэх урлаг дипломат урлаг 1 Археологийн судалгаа 2 Аман түүх 3 Домог 4 Соёлын биет өв 5 Соёлын биет бус өв Бичиг үсэг үүсэхээс өмнөх нэн эртний түүх, соёлыг олдвороор дамжуулан судалж, уламжлагдаж үлдээгүй аж байдлыг ил тод болгодог шинжлэх ухааны арга. Хамт олон, бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн заншил, зан үйл, дүрслэх ба илэрхийлэх урлаг, уламжлалт мэдлэг, арга барил. Түүхэн хүмүүс, үйл явдал, газар нутгийн тухай үеэс үед ам дамжин яригдаж, уламжлагдаж ирсэн аман зохиолын төрөл. Орон нутгийн иргэдтэй уулзаж, нутаг ус, түүх соёл, зан заншлынх нь талаар ярилцах замаар цуглуулсан түүхийн баримт, мэдээлэл. Түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалт зүйлс. (Жишээ нь: Барилга байгууламж, хөшөө дурсгал, олдвор) 1 Ардын соёл 2 Үндэстний соёл 3 Сонгодог соёл 4 Нийтийн соёл 5 Ёс заншил Поп, хит дуу гэх мэт хүмүүсийн тухайн агшны эрэлтийг хангадаг ч шинэлэг байдлаа түргэн алдаж хуучирдаг соёлын бүтээлүүд. Тухайн улс үндэстний нийтийн хүртээл болсон итгэл үнэмшил, зан байдлын хэв маяг, үнэлэмж болон институтуудын цогц нэгдлийг хэлнэ Зөвхөн тухайн улс үндэстний гэж хэлж болох, гарал үүслийн хувьд бусдаас түрүүнд үүссэн, сайн дурын бөгөөд хамтын шинжтэй соёлын хэлбэр Хүлээн авч ойлгоход зохих бэлтгэл шаарддаг, ямар нэг бизнес, ашгийн нөлөөллөөс ангид хөгждөг, мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээсэн соёл. Үеэс үед өвлөгдөж тухайн үндэстний аж төрөх хэв маяг болон нийгмийн харилцааг зохицуулж байдаг хэм хэмжээг хэлнэ 1 Гадаад хүчин зүйлийг ашиглах арга 2 Захиргааны арга 3 Ажилгүй хүн 4 Ажилгүйдэл 5 Эдийн засгийн арга албан ёсоор хийсэн ажилгүй боловч ажил идэвхтэй хайж байгаа хүнийг хэлнэ хөдөлмөрийн чадвартай боловч ажил эрхлээгүй хүмүүсийг нэрлэдэг ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, цалин, хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөдөлмөрийн биржийн албыг бэхжүүлэх, мэдээллийн сүлжээ бий болгох, мэргэжил олгох, давтан сургах, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих хамтарсан хөрөнгө оруулалтаар ажлын байр нэмэгдүүлэх, ажиллах хүчийг экспортлох, гадаад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах гэх мэт. 1 өртгийн хэмжүүр 2 төлбөрийн хэрэгсэл 3 арилжааны буюу гүйлгээний хэрэгсэл 4 хуримтлалын хэрэгсэл Аливаа бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ өөрийн гэсэн өртөг, үнэтэй байдаг. Энэ бүхнийг гүйцэтгэх арга хэрэгсэл нь мөнгө мөн. Зээл хүүний төлбөрийг мөнгөөр төлдөг. Энэ нь мөнгө өр, төлбөрийг төлөх хэрэгсэл болохыг харуулна. Мөнгө цаг хугацаа болоод бусад зардлыг бууруулах замаар эдийн засгийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлнэ Мөнгө нь хуримтлал үүсгэх үндсэн хэрэгсэл болдог. Учир нь мөнгө хөрвөх чадвар хамгийн өндөртэй санхүүгийн хэрэгсэл юм.